Энэ онд улсын төсвийн 49 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-02 15:06:25

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 49.076.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 63 төсөл арга хэмжээ хэрэгжихээр төлөвлөгдсөн.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4.133.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 50 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс авто замын сангийн хөрөнгөөр 435.0 сая төгрөгийн 9, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 3.565.3 сая төгрөгийн 25, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 132.7 сая төгрөгийн 3, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний 427,2 сая төгрөгийн зардлаар 13 төсөл арга хэмжээ хэрэгжихээр батлагдсан байна.

Холбоотой мэдээ