Ханш нээх өдрөөр нэг дор олноор хүн цуглуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-01 21:50:49

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолд "Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай" тусгажээ.

Тодруулбал энэ сарын 4-ний өдөр тохиох ханш нээх өдрийг тохиолдуулан Сэлэнгэ түмний шүтээн "Ээж мод" зэрэг газарт нэг дор олноор хүн цуглуулахгүй байхыг уриалсан байна. Учир нь жил бүрийн ханш нээх өдрөөр тус газарт шашин, бөөгийн зан үйлийн шинжтэй арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай юм. Иймээс эл зан үйлийг хийлгэхгүй байхыг бүх шатны дарга нарт үүрэг болгожээ. Тухайн өдрүүдэд аймгийн Цагдаагийн газраас тодорхой цэгүүдэд хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ