Зургаан эмнэлэгт коронавирус шинжлэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-01 18:11:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-өөс гадна таван эмнэлгийн лабораторид коронавируст халдварын шинжилгээ хийж оношлох боломжтой боллоо. 

ЭМЯ-ны мэдээлснээр, ЭХЭМҮТ, Ховд, Дорнод, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторид уг шинжилгээг хийх юм. Ингэснээр сорьцыг заавал ХӨСҮТ-д хүргүүлэхгүйгээр орон нутагт шинжилж, цаг алдахгүй арга хэмжээ авах давуу талтай болж байна.


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19”-өөр халдварласан 12 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Холбоотой мэдээ