Нью-Йорк хотын цагдаагийн газрын 1000 гаруй ажилтан коронавирусээр халдварлажээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-01 13:39:04

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нью-Йоркийн цагдаагийн газрын мянга гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ.


“CNN” телевизийн мэдээлснээр, цагдаагийн газрын 1048 ажилтан, 145 мэргэжилтнээс коронавирусний халдвар илэрсэн байна. Мөн цагдаагийн газрын 5 ажилтан халдварын улмаас нас баржээ.


Одоогийн байдлаар Нью-Йорк хотын нийт 38 мянга гаруй цагдаагийн ажилтнаас 5199 нь эмнэлэгт байгаа аж


Хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 188578 тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4054 хүн нас баржээ.

 

Холбоотой мэдээ