Катарын тусгай онгоцоор 43 монгол цэрэг эх орондоо ирлээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-31 14:34:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Катар улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Катар улсад сургалтад хамрагдаж байсан 43 монгол цэргийг тус улсын Зэвсэгт хүчний тусгай онгоцоор өнөөдөр эх оронд нь хүргэж ирсэн тухай УОК-ын шуурхай штаб мэдээлэв.


Катар улсад шинэ коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас ийнхүү манай улсын цэргүүдийг эх оронд нь хүргэхээр болсон бөгөөд нислэгийн зардлыг бүрэн даажээ.


Тусгай онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 10.20 цагт газардаж 13.00-14.00 цагийн хооронд буцаж ниснэ. Энэ хугацаанд нисэх багийн бүрэлдэхүүн онгоцноос буухгүй юм. Тус нислэгээр ирсэн 43 цэргийн алба хаагчийг журмын дагуу Цэргийн төв эмнэлэгт 21 хоног тусгаарлана.


Өнөөдрийн 14.30 цагийн байдлаар Катар улсад шинэ коронавирусээр 693 хүн өвчилж, нэг хүн амиа алдаж, 51 хүн эдгэрчээ.

Холбоотой мэдээ