Катараас ирж буй цэргийн алба хаагчдыг шууд тусгаарлана

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-03-31 13:46:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Катараас тусгай нислэгээр 43 цэргийн алба хаагч өнөөдөр Улаанбаатарт ирнэ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм. Тэрээр, “Катараас тусгай нислэгээр 43 цэргийн алба хаагч ирж байгаа. Эдгээр хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлаж, шинжилгээ авна. Шинжилгээний хариу маргааш гарна” хэмээн тодотгосон юм.

Холбоотой мэдээ