ЭМЯ: Эдгэрсэн 2 иргэнийг тусгаарлах байранд хянаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-31 13:03:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2310 хүнийг ажиглаж байна. “COVID-19” халдвар аваад эдгэрсэн хоёр иргэнийг ажиглах байранд шилжүүлэн хянаж байгааг ЭМЯ-ны Эм, эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэв.


Тэрбээр тусгаарлах байранд болон ХӨСҮТ-д эмчилгээ хийж байгаа эмч нар чадварлаг, ДЭМБ-ын зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд оролцдог хурандаа нар  ажиллаж байгааг онцолсон юм. COVID-19” халдвар бол дэлхий нийтийг хамарсан цар тахал юм. Өнөөдөр иргэнээ онгоцоор очоод авч байгаа улс цөөхөн. Мөн иргэдээ таван одтой зочид буудалд тусгаарлаж, эмчээрээ хоол зөөлгөж байгаа улс Монголоос өөр байхгүй. Зарим иргэн өрөө жижиг, хоол амтгүй, өөр байранд тусгаарлагдмаар байна гэж гомдоллож байна. Хэн нэгнийг уйлж, уурлахаар тусгаарлалтын хугацааг богиносгодог юм биш. Энэ бол ганц иргэнийг хамгаалахаас гадна Монгол Улсын бүх иргэнийг хамгаалж байгаа хэрэг. Дараагийн тусгай нислэгээр ирэх гэж байгаа иргэд үүнийг бодож шийдвэрээ гаргаасай” хэмээсэн юм.  


Тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 56 хүүхэд, гэмтэлтэй 7 хүн байгаа бөгөөд тэдэнд цаг тухайд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж.  



 

Холбоотой мэдээ