Тусгаарлагдсан иргэдийн ачааг өнөөдрөөс хуваарийн дагуу олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-30 11:31:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Тусгай нислэгээр ирсэн, тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг хуваарь гарган ар гэрийнхэнд нь олгох ажлыг гаалийн байгууллага зохион байгуулна" гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.


Тухайн зорчигчийг төлөөлж ачааг хүлээн авах иргэн ачааны бирк /дугаар бүхий наалт/ -ийг цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай хавсаргасан байхыг анхаарна уу.


Ачаа олгох хуваарь:


2020.03.15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.30-ний өдөр;

2020.03.16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.31-ний өдөр;

2020.03.16-нд ирсэн ОМ-502 Токио-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.01-ний өдөр;

2020.03.19-нд ирсэн ОМ-7162 Станбул-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.02-ний өдрүүдэд тус тус ажлын цагаар олгоно.


Холбоотой мэдээ