"Эрчимбаян Өлгий" компанийн хамт олон дөрвөн сая төгрөгийн хандив өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-27 11:11:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын айл өрх, албан байгууллагуудыг дулаанаар хангадаг "Эрчимбаян Өлгий" компанийн хамт олон өөрсдийн нэг өдрийн цалин болох дөрвөн сая төгрөгийг аймгийн Цагдаагийн газарт хандивлалаа.  

Хандивыг компанийн захирал М.Тилеуберди Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Б.Наранбаатарт гардуулж өгөв.

Тэрээр ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө өдөр, шөнөгүй зүтгэж байгаа мэргэжлийн байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ