Улсын дугаар нь 3, 8-аар төгссөн автомашин эзэмшигчид татвараа төлөхийг сануулав

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-03-26 21:36:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автомашины улсын дугаар нь 3 болон 8-аар төгссөн жолооч нарыг энэ сардаа багтаан татвараа төлөхийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас санууллаа.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn  цахим хуудсанд хандаж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн Гэрэгэ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой. 

Түүнчлэн цаг заваа хэмнэж www.itax.mta.mn,  www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлж болно. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

 Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

1,6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард

2,7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард

3,8 тоогоор төгссөн бол Гуравдугаар сард

4,9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард

5,0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Хэрэв тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН, Голомт, Хас, Төрийн банканд төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням : Амарна

2

Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/

Даваа ~ Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням : Амарна

3

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням : Амарна

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 - 20:30
Бямба, Ням: 09:00 - 19:00

5

Да хүрээ худалдааны төв                   

Мягмар ~ Ням: 08:30 - 17:30
Даваа : Амарна

 

Холбоотой мэдээ