“Хоггүй хот” аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 12:54:17

Увс аймгийн Улаангом суманд хэрэгжиж байгаа “Хоггүй хот” аянд иргэн бүр чадах хэрээрээ оролцож байна. Энэ хүрээнд Улаангомчууд “Миний гудамж", “Миний хөрш”, “Манай хашаа” арга хэмжээнүүдийг зохион байгуулж, гудамж талбай болон хашаа хорооныхоо хог хаягдлыг цэвэрлэн ачиж зайлуулж байна.

Тэрчлэн хог хаягдлын “Менежмент” компани Улаангом сумын 7, 11-р багийн айл өрх, гудамж талбайн хог хаягдлыг ачиж зайлуулж байна. Мөн албан байгууллага, хувь иргэд долоо хоног бүрийн баасан гарагийн 14 цагт их цэвэрлэгээнд гарч орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж хэвшээд байна. Ингэснээр Улаангом хот маань хог хаягдалгүй, цэвэр цэмцгэр болж, өнгөө засч буй.

Улаангом сумын 5-р багийн иргэн Б.Мөнхжаргал гэх энэ эр гудамжныхаа хогийг цэвэрлэн өөрийнхөө морин тэрэгт ачиж, хог хаягдлын нэгдсэн цэгт аваачиж хаяж байна. Тэрбээр одоогоор гурав дахь удаагийнхаа ээлжийг хийгээд байгаа нь энэ аж.

Увс аймаг Б.Батхүү

  

Холбоотой мэдээ