Айл руу ус орохоос сэргийлж далан босгоно

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-03-24 13:08:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урин дулааны улирал эхэлснээр БЗД-ийн 23 дугаар хорооны 1, 2 дугаар хэсэгт булгийн уснаас халиа дошин үүсэж иргэдийн амьдрах орчинд хүндрэл учруулаад байна.


Тухайн хэсгийн иргэд гэрээсээ гарч чадахгүй нөхцөл байдал үүсэх эрсдэл үүсээд байгаа аж. Энэ газарт үүссэн нөхцөл байдалтай тус дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах тэргүүтэй албаны хүмүүс очиж танилцаж, яаралтай арга хэмжээ авахаар болжээ.


Дүүргийн уг хэсгийн газраас нь ундран гарч буй булгийн усны урсгалыг голдиролд оруулж, айл өрхүүд рүү ус орохоос хамгаалан далан босгохыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвд тус тус үүрэг болгосон талаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ