Хятадад коронавирусний халдварын 78 шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-24 12:02:30

БЭЭЖИН. /Хinhua/. БНХАУ-д нэг өдрийн хугацаанд коронавирусний халдварын 78 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 74 нь гаднаас зөөрлөгдөн орж ирсэн бөгөөд долоон хүн нас барж, 456 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.


Мягмар гаргийн өглөөний байдлаар БНХАУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 81 171 болж, 73 159 хүн эдгэрсэн бол 3277 хүн нас барсан байна.


Халдварын голомт болох Хубэй мужид нэг шинэ тохиолдол Ухань хотод бүртгэгдэж, 444 хүн /Уханьд 426/  хүн эдгэрсэн бол долоон хүн нас баржээ. Одоогийн байдлаар Хятадад “COVID-19”-ийн халдварын 132 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. 


 

Холбоотой мэдээ