Йемений сөргөлдөгч талуудын хэлэлцээнд ахиц гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-29 10:09:06

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. НҮБ-ын ивээл дор Кувейтэд хэлэлцээ хийж буй Йемений сөргөлдөгч талууд пүрэв гарагт зөвшилцлийн тал дээр тодорхой ахиц дэвшилд хүрсэн байна.

Энэ тухай НҮБ-ын тусгай төлөөлөгч Исмаил ульд Шейх Ахмед мэдэгджээ.

“Кувейтэд хэлэлцээ үргэлжилж байна. Йемений Засгийн газрын төлөөлөгчид цэргийн хүчээ эргүүлэн татах, зэвсгээ хураалгах болон тодорхой үе шаттайгаар аюулгүй байдлын хороо байгуулах тухай төлөвлөгөөгөө шиит босогчид буюу хуситуудад танилцуулсан нь хэлэлцээнд гарсан хамгийн томоохон ахиц байлаа ” гэж НҮБ-ын тусгай элч төлөөлөгчийн баасан гарагт шилжих шөнө гаргасан мэдээлэлд дурдсан байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ