Политехникийн коллежийг 50 нэр төрлийн төхөөрөмжөөр хангалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.
Хүлэмж, хүнсний ногооны аж ахуйд ашиглах 47.524.500 төгрөгийн үнэ бүхий 50 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг коллежийн удирдлагууд энэ сарын 19-ний өдөр хүлээн авчээ. Тус сургуульд Хүлэмжийн аж ахуйн фермер, Хүнсний ногооны фермер зэрэг мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг ур чадвартай, мэргэжилтэй ажилтан болгож төгсгөхөд эдгээр тоног төхөөрөмжүүд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдгийг захирал С.Санчир хэлж байлаа.