Хонконгт их сургуулийн элсэлтийн шалгалтыг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khulan@montsame.gov.mn
2020-03-22 10:26:11

ХОНКОНГ. /SCMP/. Шинэ коронавирусний халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс их сургуулийн элсэлтийн шалгалтыг нэг сараар хойшлууллаа гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам мэдэгджээ. Уг шалгалт ирэх долоо хоногийн баасан гарагт эхлэх байсан юм.


Мөн гуравдугаар сарын эхэн үеэс ажлын байрандаа ажиллаж эхэлсэн төрийн албан хаагчид дахин гэрээсээ ажиллахаар болсон ба үүнд шаардлагатай үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд багтахгүй ажээ. Түүнчлэн энэ сарын эхээр нээгдсэн спортын цогцолборууд, дөрвөн музей, долоон номын санг хаахаар болжээ.


Хонконгт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 273-т хүрч, дөрвөн хүн нас баржээ. К.Ламын хэлснээр, сүүлийн хоёр долоо хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 80-90 хувь нь гадаадын орнуудаас ирсэн болон тэдэнтэй ойр хавьтсан хүмүүс байжээ. Өнгөрсөн пүрэв гаргаас Хонконгт ирсэн бүх хүнийг 14 хоног тусгаарлаж эхэлсэн байна. 

Холбоотой мэдээ