“Дэлхийн дауны хам шинж өвчний эсрэг тэмцэх өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-21 14:17:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд “Дэлхийн дауны хам шинж өвчний эсрэг тэмцэх өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэдэг бөгөөд энэ жил ‘’Хэнийг ч бүү үлдээ’’ уриан дор тэмдэглэхийг НҮБ-аас уриалжээ.


Дэлхийн дахинд жил бүр 6000 хүүхэд дауны хам шинжтэй төрдөг. Энэ нь 700 амьд төрөлт тутамд дауны хам шинжтэй 1 хүүхэд төрж байдаг аж.


“Дэлхийн дауны хам шинж өвчний эсрэг тэмцэх өдөр”-ийг тохиолдуулж дэлхий даяар хэдэн мянган үйлдвэрлэгч өнгө өнгийн өвөрмөц загвартай оймсыг худалдан борлуулдаг байна. Энэ нь дауны хам шинжийг олон нийтэд таниулан сурталчлах, дауны хам шинжтэй хүүхэд, насанд хүрэгчдийн онцлогийг ойлгож, хүлээн зөвшөөрч, тэднийг хүндлэн өөр өөр хүмүүс хамтдаа нийгмээ бүтээн босгохыг уриалсан агуулгыг илэрхийлдэг.

Холбоотой мэдээ