Сүхбаатар сумын Онцгой комиссоос талархал илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-19 16:00:28

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг цочроогоод байгаа аюулт вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамтдаа тэмцэж буй энэ цаг үед сэтгэл гарган хамтран ажиллаж байгаа байгууллага, иргэд олон байгаа аж.

Тухайлбал Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хамт олноос түр ажиглалтын байранд тусгаарлагдсан иргэдийг эрүүл, аюулгүй хоол, хүнсээр хангах ажлыг зохион байгуулж байгаа гэнэ. Тодруулбал энэ ажилд тус сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн тогооч н.Тунгалагаар ахлуулсан сургууль, цэцэрлэгийн 1, 2-р ээлжийн тогооч, бэлтгэгч, үйлчлэгч нийт 50 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ