“Өвсний үндэс” төслөөс Өгийнуур сумын ЭМТ-д засвар, өргөтгөл хийнэ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-03-19 10:36:25

Архангай /МОНЦАМЭ/. Японы улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвийн засвар, 50 ортой өргөтгөлийг барихаар боллоо.

Коронавирусний халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор хоёр тал буюу аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг төлөөлж зөвлөх Ш.Хаяаши нар цахимаар санамж бичигт харилцан гарын үсэг зурлаа.

Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвийн засвар, 50 ортой өргөтгөлийг нийт 373 сая төгрөгийн хөрөнгөөр барьж, засан хүлээлгэж өгөх юм.

“Өвсний үндэс” төсөл Архангай аймагт 1996 оноос хэрэгжиж эхэлсэн ба өдгөө боловсрол, эрүүл мэнд, нийтийн аж ахуйд нийт 1.480.074 ам долларын 20 хөрөнгө оруулалтын ажил хийжээ. 

Холбоотой мэдээ