Нярайд бүдүүн гэдэсний цоорхой гаргах мэс заслыг орон нутагт амжилттай хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-18 17:13:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар төрөлхийн хошного битүү нярайд бүдүүн гэдэсний цоорхой гаргах мэс заслыг Өлгий хотод энэ сарын 18-ны өдөр амжилттай хийлээ.

Хагалгааны багт мэс заслын эмч Х.Хари, З.Исагул, мэдээгүйжүүлэлтийн эмч Д.Маруа, Б.Ержан, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Жахсылых, С.Бат-Орших, нярайн эмч К.Ахбота нар байсан бөгөөд мэс ажилбарын явцад ЭХЭМҮТ-ийн хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяртай телемедицинээр холболт хийж, зөвлөгөө авч байсан байна.

Энэ төрлийн мэс заслыг орон нутагт анх удаагаа хийснээрээ онцлогтой юм. Мөн өнөөдөр бас нэг хүүхэд бүдүүн гэдэсний цоорхой гаргах хагалгаанд орох ажээ.   

Холбоотой мэдээ