Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголын сайдтай уулзаж чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-28 16:53:07

ШИНЭ-ДЕЛИ. /Thehindu/. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж даваа гарагт эмнэлэгт эмчлүүлж байгаа тул тус улсад айлчилж буй Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй пүрэв гарагт хийх байсан чухал уулзалтад оролцож чадсангүй.

“Мэргэжлийн эмч нар Сушма Сваражийг эмчилж байгаа. Түүний биеийн байдал тогтвортой, сайжрах хандлагатай байна” гэж хэвлэлд мэдээлжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн оны тавдугаар сард Монголд айлчлах үеэрээ нэг тэрбум долларын зээлийн шугам нээх тухай дурдсан бөгөөд уг ажлыг эхлүүлэх тухай хэлэлцээрийг Л.Пүрэвсүрэн Энэтхэгийн Гадаад хэргийн яамтай байгуулах төлөвтэй байна.

Сушма Свараджийг эмчлүүлж байх хугацаанд түүний ажлыг Төрийн сайд В. К. Сингх орлон гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдөр пүрэв гарагт талууд ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо болох Ази-Европын Дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцээ хийх ажээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ