Хорь гаруй мянган төл хүлээн аваад байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-03-18 13:10:34

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сум нийт 193077 толгой малтай. Энэ оны гуравдугаар сарын 18-ны байдлаар сумын хэмжээнд 20228 төл хүлээн аваад байна.

Төл малыг таван төрлөөр нь авч үзвэл ишиг 8717, хурга 11225, ботго 135, унага  зургаа, тугал 145 толгойг тус тус бойжуулж байна.

Тус суманд энэ жил гадны аймаг сумын 19 өрхийн 27000 толгой мал отроор өвөлжиж хаваржиж буй бөгөөд үүний дийлэнх нь  бог мал байна. Газрын гарц зарим газраа тааруу байснаас гадна бусад аймаг, сумын мал олноор өвөлжсөн нь өвөлжилтийг хүндрүүлсэн байна. Тиймээс аймгийн Онцгой комиссоос тус суманд өвс тэжээл хүргэжээ.


 Нарийн мэргэжлийн эмч нар Сайхандулаан суманд ажиллав 


Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газраас жил бүр зохион байгуулдаг явуулын үзлэгийн багийнхан өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлчээр Сайхандулаан суманд ажиллажээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо эмчилгээ хийж нийт 431 хүн, давхардсан тоогоор 1394 хүнд үйлчилсэн байна. Чих хамар хоолойн үзлэгээр 104, мэдрэл 123, хүүхэд 80, дотор 132, эхо 164, нүд 87, сүрьеэ 151, рентген 151, арьс халдварт 102, лабораторийн шинжилгээ 123, зүрхний бичлэг 117 хүнийг үзэж оношилжээ.
Хөдөө орон нутагт хоол боловсруулах, зүрх судас, осол гэмтлийн өвчлөл нийтлэг байгаа талаар эмч нарын төлөөлөл ярив.

 

Холбоотой мэдээ