Боловсролын салбарынхан 42,5 сая төгрөгийн хандив өргөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-03-18 12:05:06

Булган /МОНЦАМЭ/ Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Булган аймгийн боловсролын салбарынхан 42,5 сая төгрөг хандивлажээ.

          Тус аймгийн боловсролын салбарт нийтдээ 1300 орчим төрийн албан хаагч ажилладаг бөгөөд тэд аймаг, сумын Онцгой комисст сэтгэлийн дэм өргөсөн нь энэ юм. Боловсрол, соёл урлагийн газар, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт ажилтан, албан хаагчид энэ хөдөлгөөн оролцсон талаар аймгийн боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ