В.Путин коронавирустэй тэмцэх ажлын хэсэг байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-16 09:55:31

МОСКВА. /TASS/. Коронавирусний халдварын тархалттай тэмцэх асуудал хариуцсан Төрийн зөвлөлийн ажлын хэсэг байгуулах тухай захирамжид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.


Түүнчлэн В.Путин Москва хотын дарга Сергей Собянин тэргүүтэй 19 хүний бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг байгуулах захирамжийг баталжээ. Үүнд ОХУ-ын Тэргүүн дэд сайд Андрей Белоусов, Шадар сайд Татьяна Голикова, Дмитрий Чернышенко, Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров, Тээврийн сайд Евгений Дитрих, Ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин нар багтсан байна.


Мөн коронавирусний халдвар тархах аюул илэрсэн бүс нутгийн захирагч нарт шинээр байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалсан байна. 

Холбоотой мэдээ