Аймгийн ЗДТГ-аас 2.6 сая төгрөгийн эд зүйлийг хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-16 09:57:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдаас аймгийн Онцгой комисст 2.6 сая төгрөгийн ариутгалын бодис, эд материалын зүйлийг хандивлалаа.

Дэлхий даяар тархаж буй COVID-19 халдварын эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэхэд чин сэтгэлийн дэмжлэг болгож Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 70 гаруй ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа цуглуулж, N95 маск 100 ширхэг, 1 литрийн санитол 80 ширхэг, 275 гр санитол 100 ширхэг, 30 граммын санитол 200 ширхэгийг хүлээлгэн өгсөн байна.

Мөн Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 2000 ширхэг амны хаалтыг хандивлаж, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн үүрэг, хариуцлага болоод буй энэ цаг үед эмэгтэйчүүд гар хумхин суухгүй гэдгийг мэдэгдлээ.


Холбоотой мэдээ