Тусгаарлах байрны зардлыг АТМ-аар шилжүүлсэн иргэд мэдээллээ тодруулах шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгай нислэгээр Сөүл, Токио, Москва, Берлинээс авчрах иргэдийг тусгаарлах байрны зардлыг шилжүүлэхдээ овог нэр, регистр, утасны дугаар зэргийг дэлгэрэнгүй бичихийг ОБЕГ-аас анхааруулав.
Зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийх ёстой бөгөөд зарим иргэн АТМ-аас шилжүүлэхдээ овог нэр, регистрийн дугаар болон бусад мэдээллийг дутуу бөглөсний улмаас хэн, ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй болоод байгаа аж. Иймд АТМ-аас төлбөр тушаасан иргэдийг 51-263583, 99042699, 89045225, 99159079 дугаарын утсаар яаралтай холбогдож, мэдээллээ тодруулахыг анхаарууллаа.
Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 000 төгрөг, 14 хоногт нийт 700 мянган төгрөг байна. Байрны зардлыг доорх зааврын дагуу шилжүүлэх юм.