Хятадад коронавирус шинээр халдварласан, нас барсан тохиолдол нэг оронтой тоо руу шилжив

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-03-13 11:48:45

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны өдрийн 0-24 цагийн байдлаар Хятадын эх газарт шинээр коронавирусний халдвар авсан болон нас барсан тохиолдлууд нэг оронтой тоонд шилжиж буурлаа.

Тодруулбал, шинээр коронавирусний халдвар авсан 8 тохиолдол /Хубэй 5/, нас барсан 7 /Хубэй 6/ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ өдөр шинээр 33 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Хятадын Хубэй мужид шинээр 5 тохиолдол бүртгэгдсэн ч энэ өдөр 1255 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар тус мужид халдвар авсан нь тогтоогдсон 13 171 хүн үлдэж байгаагийн 3948 хүний биеийн байдал хүнд байгаа юм.

Харин шинээр халдвар авсан 3 тохиолдол нь бүгд гадны улс орноос халдвар тээж иржээ. Ийнхүү Хятадад гадны улс орноос коронавирусний халдвар авсан нийт 88 хүн бүртгэгдээд байна.

Хятад улс даяар одоогийн байдлаар нийт халдвар авсан нь тогтоогдсон 13 526 хүн байгаагийн 4020 хүний биеийн байдал хүнд байгаа ажээ.

Хятадын Хонконг, Макао, Тайваньд нийт 190 тохиолдол бүртгэгдсэнээс: Хонконг 131 /эмнэлгээс гарсан 75, нас барсан 3/, Макао 10 /эмнэлгээс гарсан 10/, Тайвань 49 /эмнэлгээс гарсан 20, нас барсан 1/ тохиолдол байна.      

 

Холбоотой мэдээ