827 мянган хээлтэгч төллөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 11:23:29

Булган аймгийн хэмжээнд 2015 – 2016 онд 8,3 мянган малчин өрхөд 3,2 сая толгой мал хаваржиж байгаа.

Тэмээ 1220, адуу 264.2 мянган толгой, үхэр 281.5 мянган толгой, хонь 1697.8 мянган толгой, ямаа 978.9 мянган толгой байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1444.7 мянган хээлтэгч мал төллөхөөс 827.2 мянган хээлтэгч төллөжээ.

Нийт хээлтэгч малын 55.9 хувь нь төллөж, гарсан төлийн 97.9 хувь нь бойжиж байна. Хаваржилт хүндэрсний улмаас Гурванбулаг, Могод, Сайхан, Рашаант сумдад мал төллөлт хожуу эхлэсэн.

                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ