К.Төлегений нэрэмжит волейболын тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМонгол Улсын спортын мастер, ахмад багш Капитаны Төлеген агсаны нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн оны аварга шалгаруулах волейболын тэмцээн боллоо.
Биеийн тамир, спортын газар, аймгийн волейболчдын холбоо хамтран зохион байгуулсан тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 12 багийн 200-аад тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.
Эрэгтэй тамирчдаас тэргүүн байрыг Ш.Серикжан ахлагчтай баг хилийн цэргийн 0165-р ангийн баг, дэд байрыг С.Шалхар ахлагчтай хилийн цэргийн 0285-р ангийн баг, гутгаар байрыг Багдаулет ахлагчтай Улаанхус сумын баг, эмэгтэйгээс тэргүүн байрыг Б.Мөнхбулган ахлагчтай хилийн цэргийн 0165-р ангийн баг, дэд байрыг С.Гүлжилмаа ахлагчтай хилийн цэргийн 0285-р ангийн баг, гутгаар байрыг Сетерхан ахлагчтай «Эрчим» ХХК баг эзэлжээ. Харин эрэгтэй шилдэг довтлогчоор С.Шалхар, тэгш тоглогчоор Н.Мерейхан, шилдэг холбогчоор Талгат, шилдэг хамгаалагчаар Ш.Серикжан, эмэгтэй шилдэг довтлогчоор Должидмаа, тэгш тоглогчоор Гүлайм, шилдэг холбогчоор Төгсбаяр, шилдэг хамгаалагчаар Р.Баршагүл нар шалгарав.
Тусгай шагналаар 2-р Бүрэн дунд сургуулийн З.Ашим ахлагчтай багийг шагнан урамшууллаа. Тэмцээнийг спортын мастер К.Төлеген агсаны гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхдүүд нь ивээн тэтгэжээ.
Ш.Айзаря