“Шимэгч” Их Британид шинэ амжилт тогтоожээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2020-03-11 12:50:14

ЛОНДОН. /BBC/. БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл, Оскарын шагналт “Шимэгч” уран сайхны кино Их Британийн зах зээлээс хамгийн өндөр орлого олсон гадаад хэлээрх кино болжээ. “Шимэгч” Их Британид өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийснээсээ хойш 11.5 сая фунт.стерлингийн орлого олжээ.


Энэхүү амжилтыг “The Passion of the Christ” уран сайхны кино 2004 оноос хойш эзэмшиж байсан бөгөөд уг кино 11.5 сая фунт.стерлингийн орлого олсон байна. Бон Жун Хо найруулагчийн эмгэнэлт инээдмийн уран бүтээл Оскарын наадмаас “Шилдэг кино” шагнал хүртсэн анхны гадаад хэлээрх кино юм.


Энэ оны Оскарын наадмаас “Шилдэг кино, Шилдэг гадаад хэлээрх киноШилдэг зохиолШилдэг найруулагч зэрэг дөрвөн шагнал хүртсэн уг кинонд ядуу зүдүү амьдралтай гэр бүл баян чинээлэг гэр бүлийн амьдралд хэрхэн шургалан орж буйгаар дамжуулан нийгэм дэх анги давхаргын ялгааг харуулжээ.

Холбоотой мэдээ