Хүүхдийн гар түлсэн багшийн багшлах эрхийг хасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 09:01:56

Булган аймгийн Рашаант сумын ЕБС–ийн хүүхдийн гарыг багш нь халуун хоолоор түлсэн хэрэг гарсан. Цагдаагийн газраас зохих ёсны үзлэг шалгалтыг хийж мөрдөн байцаалт явуулсны эцэст тэрхүү бага ангийн багшийг багшлах эрхийг нь хассан байна.

Хэрэг гарсны дараа Булган аймгийн Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөлийн хамт олон хэргийн газар дээр очиж байдалтай танилцахад аягагүй ирэхээр нь алган дээр нь хийж өгсөн болох нь тогтоогдсон юм. Анх түлэгдэхэд нь үзсэн эмчийн магадлагаагаар 1-р зэргийн хөнгөн түлэгдэлт хэмээн оношложээ.

Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлд Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Цагдаагийн газрын мэргэжилтнүүд харьяалагддаг юм байна.

                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ