Шведийн жүжигчин М.Сюдов таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-10 15:25:07

ВАШИНГТОН. /AP/. Game of Thrones” цуврал тэргүүтэй олон нэртэй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн, Шведийн жүжигчин Макс фон Сюдов 90 насандаа таалал төгсжээ. Түүнийг өнгөрсөн ням гарагт нас барсан талаар Diamond Management” агентлаг даваа гарагт мэдээлжээ.


1929 оны дөрөвдүгээр сарын 10-нд Шведийн Лунд хотноо төрсөн М.Сюдов карьерийнхээ туршид 100 гаруй кино, телевизийн цувралд тоглосон бөгөөд Шведийн найруулагч Ингмар Бергманы “The Seventh Seal” нэртэй алдартай уран бүтээлээс өгсүүлээд “Star Wars: The Force Awakens” кинонд дүрээ мөнхөлсөн юм.


Хоёр орчим метр өндөр, туранхай биетэй, өвөрмөц дүр төрхтэй тэрбээр 1988 онд "Pelle the Conqueror", 2012 онд "Extremely Loud & Incredibly Close" кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшжээ. Английн найруулагч Эдгар Райт тэргүүтэй олны танил эрхмүүд М.Сюдовын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ