Мөрөн сумын 7 цэгт хяналтын пост ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-10 15:04:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан болж Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 3 дугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл аймаг, сум, хотоос гарах, хот руу орох, хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж Мөрөн сумын 7 цэгт хяналтын пост ажиллаж эхэллээ.  

Гэхдээ зарим иргэн энэ сарын 9-ний орой замд гарсан тохиолдол байгаа учраас зөвхөн өнөөдөр Мөрөн суманд нэвтрүүлэхээр болов. Харин гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа. Зайлшгүй шалтгаанаар аймаг, сум орон нутгаас орох, гарах нөхцөл байдал үүссэн иргэдэд зөвшөөрлийн хуудас олгох аж. Зөвшөөрлийн хуудсыг эрүүл мэндийн ноцтой асуудал үүссэн, ар гэрийн гачигдалтай, аймгийн Онцгой комиссын албан томилолт ажлын удирдамжтай гэсэн 3 тохиолдолд олгох юм. 

Холбоотой мэдээ