Цагаан ордон: АНУ-ын Ерөнхийлөгчөөс коронавирусний шинжилгээ аваагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-10 13:11:09

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө тусгаарласан хэд хэдэн хууль тогтоогчтой ойр хавьтсан боловч түүнээс коронавирусний шинжилгээ аваагүй гэж Цагаан ордон даваа гаргийн орой мэдээлжээ.


Конгрессын Бүгд найрамдах намын гишүүд болох Даг Коллинз, Мэтт Гаец нар өнгөрсөн сард оролцсон хурлын үеэр ойр хавьтсан хүнээс нь коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан өөрсдийгөө тусгаарласан юм. Д.Трамп, Д.Коллинз нар өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвд уулзах үеэрээ гар барьжээ. Мөн М.Гаец даваа гарагт Д.Трамптай хамт ерөнхийлөгчийн лимузинд суужээ. Үүнээс гадна Цагаан ордны Тамгын газрын даргаар шинээр томилогдсон Марк Медоуз өөрийгөө тусгаарласан байна. 


Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришемийн мэдээлснээр, Д.Трамп “COVID-19” халдвар авсан өвчтөнтэй ойр хавьтаагүй хийгээд түүнээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул шинжилгээ аваагүй ажээ. Мөн тэрбээр, Ерөнхийлөгчийн биеийн байдал маш сайн байгаа бөгөөд түүний эмч биеийн байдлыг нь үргэлжлүүлэн хянана гэж мэдэгджээ. 

Холбоотой мэдээ