Түр хамгаалах байр хэрэгтэй эсэхэд зарим хүмүүс эргэлзэж байна

Орон нутагт | Булган
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 17:54:10

Булган аймаг хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс түр хамгаалах байртай болохоор зорьж байгаа. Өөрсдийн хүчээр энэхүү газрыг бий болгохоор цагдаа нарын хуучин байранд 2 өрөөг засварлах, тохижуулахаар аян зарлаж хандиваар цугласан мөнгөөр шалаа цутгаад цонхоо вакум болгож байна.

Саяхан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн төсөл хөтөлбөрт хамрагдан 2 сая төгрөгний барилгын материалыг аваад одоо паркетан шалаа шахаж байна. Шалыг аймгийн ОБГ хүн хүч гарган шахаж өгч байна. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурлаар бусад тохижилт засварт шаардлагатай мөнгө хөрнгийг гаргаж өгөх хүсэлт гаргаснаар 600 мянган төгрөгийг гаргаж өгөхөөр болжээ.

Зарим нэгэн албан тушаалтнууд “Хамгаалах байр барьж тохижуулах хэрэг Булган аймагт байхгүй, ямар ч хэрэггүй юманд мөнгө цаг гарздаж байна, хүүхдээ дагуулж ирсэн хүүхнүүдийг байлгах гэлээ”  гэж маргаан үүсгэсэн байна. Энэ 5 – р сард багтаан ашиглалтанд оруулахаар зорьж байна.

                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ