"Ээжийн хайр" зураг шилдэг бүтээлээр тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-09 17:54:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Оюутны зөвлөл Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан гар зургийн уралдаан зохион байгуулжээ.

Хөл хорионы хугацаанд оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилготой уг уралдааны шалгаруулалтыг цахим орчинд явуулснаараа онцлогтой.

Уралдаанд 20 гаруй оюутан оролцож эхийн хайр, халамжийг илэрхийлсэн бүтээлүүдээ ирүүлсэн байна. Тэдний бүтээлийг сургуулийн фэйсбүүк хуудсанд тавьж, шүүгчид хандалт, олон нийтэд таалагдсан байдлыг харгалзан үзэж шалгаруулжээ.

Шүүгчдийн шийдвэрээр байгаль орчин, технологийн ангийн оюутан К.Кенжебайн "Ээжийн хайр" зураг шилдэг бүтээлээр тодорч, А.Айнаш, К.Еркежан нарын зургууд удаах байрны шагнал хүртсэн байна. 

Холбоотой мэдээ