Хятадын эдийн засагт коронавирусний үзүүлж буй нөлөө ирэх саруудад хүндэрнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-03-09 16:26:57

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ оны эхний хоёр сарын байдлаар Хятад улсын түүхий эдийн импорт нэмэгдсэн дүн гарчээ. Гэвч  “COVID-2019” халдварын дэгдэлт импортын эрэлтэд үзүүлж буй нөлөө ирэх саруудад хүнд байдлаар илэрнэ хэмээн шинжээчид дүгнэж байна.

Блүүмбергийн мэдээлснээр, олон тооны бараа бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 100 гаруй хувиар өссөн байна. Мөн нүүрс, шар буурцаг зэргийн импорт өссөн дүнтэй гарчээ.

Импортыг цогцоор нь авч үзвэл, Хятад улсын эхний хоёр сарын импорт буурсан ч, таамаглаж байснаас харьцангуй сайн дүн гарсан байна. Харин экспортын бууралт таамаглаж байснаас давсан бөгөөд ялангуяа ган, хөнгөн цагааны борлуулалтад хүнд цохилт болжээ.

Гаалийн байгууллагын статистик мэдээлэл нь эдийн засгийн бодит байдлаас хоцорч байгаа бөгөөд эдгээр статистик нь коронавирусний халдвар Хятад болон экспортлогч орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг бүрэн гүйцэд илэрхийлж чадахгүй байгаа талаар тус агентлагийн мэдээнд онцолсон байна.

Холбоотой мэдээ