Зочид буудлын нурангинд дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШАНХАЙ. /TASS/. Хятадын зүүн нутагт орших Фузянь мужийн аврагчид зочид буудлын нурангинд даруулсан хүмүүсийг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Гуравдугаар сарын 9-ны өглөөний байдлаар аврагчид нурсан барилга дороос 49 хүнийг гаргаж чадсан бөгөөд тэдний 10 нь хүнд бэртэл авсны улмаас нас баржээ. Өнгөрөгч бямба гаргийн орой дээрх мужийн Цюаньжоу хотын "Синьзя" гэдэг нэртэй долоон давхар зочид буудлын барилга нурсан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр, 71 хүн нурангинд даруулжээ.
Аврагчид одоо 22 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Аврах ажиллагаанд 1000 гаруй гал сөнөөгч, цагдаа, цэрэг, эмнэлгийн ажилтнууд оролцож байгаа аж.
Уг зочид буудлыг коронавирусний халдвар авсан өвчтөнүүдтэй ойр хавьтсан хүмүүсийг түр тусгаарлах байрын хувиар ашиглаж байжээ. Барилга нурсан шалтгааныг одоогоор албан ёсооор мэдээлээгүй байна. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, зочид буудалд засвар хийж байжээ.