Шуурганы улмаас даваа, гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-03-07 09:47:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас энэ сарын 7-8-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурах тул зам даваа, гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулав.


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 метр секунд, говь, тал, хээрийн нутгаар 24 метр секунд хүрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс орон нутгийг зорих жолооч нарыг тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулав.


Түүнчлэн малчид шуурганд төөрөхгүйн тулд малаа гэртээ ойр бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ