Амманы рингэд Б.Мишээлт 2 дахь тулаанаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-06 13:22:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йордан улсын Амман хотноо Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээн 3 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Монголын 4 боксчин хүчээ сорино.


Өнөөдөр Монголын шигшээ багаас Амманы рингэд эмэгтэйчүүдийн 69 кг-д ОУХМ У.Шинэцэцэг, 75 кг-д ОУХМ М.Мягмаржаргал эрэгтэйчүүдийн 91 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр нар анх удаагаа гарч тулалдана. Харин эрэгтэйчүүдийн 69 кг-д ОУХМ Б.Мишээлт хоёр дахь тулаанаа хийх юм байна.

Холбоотой мэдээ