Кино салбар дэлхийн хэмжээнд 5 тэрбум ам.доллар алдаж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-04 16:26:24

МОСКВА. /РИА Новости/. Коронавирусний тархалттай холбоотойгоор үзвэрүүдийг цуцалсны улмаас дэлхийн хэмжээнд кино салбар 5 хүртэлх тэрбум ам.долларын алдагдал амсаж болзошгүй байна.


БНХАУ-д бүх кинотеатруудыг хаагаад байгаа бол БНСУ болон Италид кино үзвэрүүдээс олдог орлого нэлээд хэмжээгээр буураад байгаа аж. Түүнчлэн Японд кинотеатрийг зорих хүмүүсийн тоо багасжээ.


БНХАУ уламжлал ёсоор шинэ жилийн баяраа тэмдэглэх үеэр кинотеатрын тасалбар худалдан авалтаас олсон орлого өнгөрсөн онд 1.76 тэрбум ам.долларт хүрч байсан бол энэ жил 4.2 сая ам.долларын ашиг орлого олсон байна. 


БНСУ-д өнгөрсөн амралтын өдрүүдийн тасалбар худалдан авалтын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 80 хувиар унасан байжээ.


Дэлхийн кино салбар дор хаяж 5 тэрбум ам.долларын алдагдал амсана гэж шинжээчид үзэж байна. Бусад улс орны кино зах зээл дээр ашиг орлого буурвал энэ тоо нэмэгдэж магадгүй байна. 

Холбоотой мэдээ