Талибууд Афганистаны Засгийн газрын цэргүүд рүү халдаж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-03 13:35:10

КАБУЛ. /BBC/. Афганистанд энх тайвныг цогцлоох найрамдлын хэлэлцээрийг АНУ-тай хэдхэн хоногийн өмнө байгуулсан “Талибан” хөдөлгөөн Засгийн газрын цэргүүд рүү дахин халдаж магадгүй байна.


АНУ, “Талибан”-ы хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу уг хөдөлгөөн Афганистаны Засгийн газартай найрамдлын хэлэлцээ хийх үүрэг хүлээсэн юм. Гэсэн хэдий ч “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгдэхдээ, Засгийн газар 5000 талибыг суллаагүй тохиолдолд хэлэлцээ хийхгүй гэжээ.


Өнгөрсөн бямба гарагт Катарт байгуулсан хэлэлцээрт талибуудыг суллах нөхцөлийн талаар дурдсан байжээ. Харин Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Засгийн газар хоригдлуудыг суллах тохиролцоонд хүрээгүй гэж өнгөрсөн ням гарагт мэдэгджээ. 


“5000 хоригдлыг суллах тухай заалт байхгүй. Энэ бол Афганистаны ард түмний хүсэл зориг юм. Уг асуудлыг Афганистаны дотоодын хэлэлцээний сэдэвт оруулж болох хэдий ч зайлшгүй хэлэлцэх асуудал байж таарахгүй” гэж А.Гани хэлсэн байна. 

Холбоотой мэдээ