Хятадад коронавирусний халдварын 125 шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-03-03 12:23:46

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад даваа гарагт шинэ коронавирусний халдварын 125 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас 31 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мягмар гарагт мэдээлжээ.


Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, даваа гаргийн оройны байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 80151 хүрч, 2943 хүн нас барж, 47204 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ. Даваа гарагт нас барсан хүмүүс бүгд Хубэй мужид бүртгэгдсэн байна.


Мөн тухайн өдөрт халдвар авсан байх магадлалтай 129 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 2742 хүн эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо 304-өөр буурч 6806 болжээ. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 40651 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд даваа гарагт хяналтад байсан 1650 хүн гэртээ харьжээ.  


Даваа гаргийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 100 тохиолдол, Макаод 10 тохиолдол, Тайваньд 41 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт 2, Тайваньд 1 хүн нас баржээ. Мөн Хонконгт 36, Макаод 8, Тайваньд 12 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ