Сүхбаатар аймаг 2000 хонь хандивлана

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-02 17:11:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагыг дэмжиж, Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас БНХАУ-д хоёр мянган хонь хандивлахаар болжээ.

Тодруулбал, БНХАУ-д нэг мянга, хөрш зэргэлдээх ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт нэг мянган хонийг тус тус хандивлах шийдвэрийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргажээ. Хоёр мянган хонийг аймаг орон нутгийнхаа малчдаас мөн хандиваар цуглуулах бөгөөд малчид ч энэхүү уриалгыг дэмжин хэдийнэ хандиваа өргөөд эхэлсэн байна. 

Холбоотой мэдээ