Гадаадад амьдардаг зарим хятад иргэн нутаг буцаж байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-03-02 17:15:11

Бээжин /МОНЦАМЭ/. "COVID-2019"-ийн халдвар дэлхийн олон улсад хурдацтай тархаж Итали, БНСУ, Иран зэрэг улс халдварын голомт болоод байгаа энэ цаг үед гадаад улс оронд ажиллаж, амьдардаг зарим хятад иргэн нутаг буцаж, халдвараас сэргийлж байна.

Үүнд БНХАУ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүн итгэл төрүүлж байгаа юм байна. Хятадад коронавирусний халдварын тархалт огцом нэмэгдэж эхлэх үеэр ард иргэд нь ямар нэгэн аргаар Ухань хот, Хубэй мужаас явахыг оролдож, зарим иргэн бүр халуун бууруулах эм ууж гадаад улс орнууд руу зорчих тохиолдол гарч байсан бол одоо энэ байдал өөрчлөгдөж буй талаар Хятадын Төрийн хэвлэл Global Times сонин нийтэлжээ.

Тус сонины мэдээнд дурдсанаар, гадаад улс орнуудын төр засаг, нийгмийн зүгээс коронавирусний тархалтад хангалттай анхаарал хандуулахгүй байгаад хятад иргэд санаа зовниж байна гэжээ.

Хятадын сар шинийн баярын үеэр, гадаадад сурч, ажиллаж, амьдардаг олон хятад иргэн баяраа тэмдэглэхээр нутаг буцсан бөгөөд эдгээр иргэн өөрсдийн шийдвэрээр эсвэл нислэг цуцлагдсан гэх шалтгаанаар эх орноосоо буцаж яваагүй байна. Тэдний дунд БНСУ, Япон зэрэг улс оронл ажиллаж, амьдардаг иргэд олон байгаа ажээ.

Холбоотой мэдээ