Өмнөд Каролина муж улсад явуулсан сунгаанд Жо Байден ялалт байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулахаар Өмнөд Каролина муж улсад явуулсан
сунгаанд дэд Ерөнхийлөгч
асан Жо Байден үнэмлэхгүй ялалт байгуулжээ.
Эхний гурван
сунгаанд тааруу амжилт үзүүлсэн Ж.Байденд Өмнөд Каролина муж улсын сонгогчдын 50 орчим хувь нь саналаа
өгсөн бол Вермонт муж улсын сенатч Берни Сандерс 19 хувийн саналаар удаалжээ. Харин
Өмнөд Каролина муж улс дахь кампанит ажилдаа ихээхэн цаг хугацаа, хөрөнгө
мөнгийг зориулсан тэрбумтан, буяны үйлстэн Том Стейерт сонгогчдын 11 хувь нь
саналаа өгснөөр гуравдугаарт жагссан байна.
Бямба гарагт сонгогчдыг саналаа өгсний
дараа явуулсан санал
асуулгын дүнгээс үзэхэд ойролцоогоор
10 сонгогч тутмын 8 нь Ж.Байденд саналаа өгөх төлөвтэй байжээ. Мөн өнгөт арьст
сонгогчид, 45-аас дээш насны хүмүүс Ж.Байденийг ихээхэн дэмжиж байгаа нь санал
асуулгын дүнгээс харагджээ.