“Сэлэнгэ” зочид буудлыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглуулахаа мэдэгдлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-02-29 17:46:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Бадрах” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Сэлэнгэ” зочид буудлынхаа үйл ажиллагааг түр зогсоож, тусгаарлах байрны зориулалтаар ашиглуулахаа мэдэгдлээ.

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгыг дэмжиж 50 хонь хандивлажээ. Д.Бадрахын хувьд нийгмийн идэвх зүтгэлтэй удирдлагуудын нэг бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, ТУЗ-ийн гишүүн, Монголын Жюү жицү холбооны дэд ерөнхийлөгч, Сэлэнгэ аймгийн Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, “Шинэ Бадрах” ХХК-ийн захирал зэрэг нийгмийн сайн сайхны төлөө олон чиглэлд хөдөлмөр зүтгэлээ зориулдаг нэгэн юм.  

 

Холбоотой мэдээ