Цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэгчид сургалтанд хамрагдав

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 08:18:49

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд интернет кафе, цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэгчдэд сургалт мэдээлэл хийж, гарын авлага материал тараалаа.

Хэрэглэгчийн жилийн ажлын хүрээнд “Үнэлэмж” сургалтын төв, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран уг сургалтыг зохион байгуулсан байна.  Баталгаажуулалтын шинжээч Ц.Наранчимэг, хэмжүүрийн улсын шалгагч С.Цагаанцэцэг, Стандартын салбар сангийн ажилтан Ч.Өнөрбаяр нар сургалтыг явуулан мэдээлэл хийж, хууль эрх зүйн гарын авлага материалаар хангажээ..

                                                                               Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ