Сар шинийн өдрүүдээр гэмт хэргийн дуудлага ирээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-02-27 09:15:51

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагдаагийн газраас сар шинийн өдрүүдэд Улиастай сумын нутаг дэвсгэрт дроноор хяналт тавьж мөн гурван чиглэлд 24 цагийн пост ажиллуулж байгаа талаарх мэдээллийг өглөө.

Цагдаагийн газраас шинэ короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хөл хорио тавьсантай холбоотой иргэд зориулалтын бус замаар зорчиж байгаа эсэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг газруудад хяналт тавьжээ. Баярын өдрүүдэд аймгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлийн шинжтэй өргөдөл, гомдол, дуудлага мэдээлэл ирээгүй. Эрүүлжүүлэгдсэн болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн байхгүй байна. Аймгийн төв, Улиастай сумыг бүсчлэн хаахад цагдаагийн газрын 17 автомашин, 36 алба хаагч гурван чиглэлд 24 цагаар постод ажиллаж байна. Харин аймгийн хэмжээнд сумын төвүүдийг бүсчлэн хаахад 96 цэгт 82 автомашин сумын цагдаагийн алба хаагч, Онцгой комиссын гишүүн, багийн дарга, байгаль орчны байцаагч, эмч нарын бүрэлдэхүүнтэй 480 хүн ажиллаж байна хэмээн аймгийн Цагдаагийн газраас тус тус мэдээлэл өглөө. 



Холбоотой мэдээ