Түмэнцогт сум Улсын Тэргүүний сумын батлахаа авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 17:19:47

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын улсын тэргүүний сумаар шалгарч “Тэргүүний сум”-ын шагнал, батлахаа 2016 оны 4 сарын 24-ний өдөр гардан авлаа.

Шагналыг УИХ-ын гишүүн М. Зоригт, Ч. Улаан болон бусад холбогдох албаны хүмүүс, аймаг орон нутгийн удирдлагууд очиж гардуулжээ.

Түмэнцогт сум нь 213456 мкв талбай бүхий газар нутагтай. 2015 оны эцэст 735 өрх, 2360 хүн амтай болж урьд оноос өрх 15-аар, хүн ам 53-аар өсчээ. Сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор гудамж талбайн хашаа хайсыг цэгцэлж 44 сая төгрөгийн тохижилт, сумын төвийн 2 км хайрган хучилттай замыг ОНХСангийн 122.9 сая төгрөгөөр гүйцэтгүүлж ашиглалтанд оруулсан, гэр хороолол болон төвийн бүх гэрэл гэрэлтүүлгийг шинэчилэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.

Шагнал гардулах ёслолын арга хэмжээнд сумын уугуул, суугуул иргэд олноор хүрэлцэн ирж олон жил хүлээсэн шагналаа хамтдаа гардан авсан байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ